
Шоу ертөнцийн од Саймон Коуэлл өчигдөр “True Blood” киноны жүжигчин Жанина Гаванкартай Баруун Холливудад романтик оройн зоог барьжээ. Хосууд Жанина Гаванкарын үйлчлүүлэх дуртай “Cecconi” гэх Итали ресторанд оройн зоог барьж, болзоондоо Саймон Коуэллийн тансаг машинаар заларсан байна. Саймон Коуэлл өнгөрөгч 2010 онд гоо сайханч Межган Хуссайнитай Беверли-Хиллз дэх таван сая фунт стерлингийн тансаг харшид сүй тавьсан боловч хосууд энэ онд хоёр тийшээ болжээ. Үүнээс хойш тэрээр ганц нэг удаа жүжигчин Жанина Гаванкартай олны өмнө харагдах болсон байна.
Б.Анхтуяа