
Албаныхны хэлснээр ор сураггүй бологсдын ихэнхи нь Кампостелла мужийн иргэд байгаа гэнэ. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлээс болж тус улсын эдийн засаг урьдчилсан байдлаар 7.1 тэрбум ам долларын хохирол амсаад байгаа аж. Түүнчлэн томоохон хотуудыг холбосон 20 гүүр, есөн гол зам 114.583 оршин суугчдын орон гэр эвдэрч сүйджээ. Гамшгийн нөхцөл байдалтай уялдан Засгийн газраас 63 түр орогнох байрыг гаргаад байгаа юм байна.
Э.АНХТУЯА