Нью-Йоркод буудалцаан болж нэг хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Нью-Йоркод буудалцаан болж нэг хүн амиа алдав

Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт өчигдөр буудалцаан болсны улмаас нэг хүн амиа алджээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр орон нутгийн цагаар 14:00 цагийн үед “Saint Thomas Choir” дунд сургуулийн ойролцоо энэхүү хэрэг гарсан байна. Гэрчүүдийн цагдаа нарт мэдээлснээр зэвсэгт этгээд гудамжинд ардаа явж байсан эрийн толгойн тус газар нь буудсан аж. Дээрх хэрэг гарсан Манхэттений “Saint Thomas Choir”-ийн гудамж томоохон худалдааны төв, албан газрын байшин барилга байрладаг жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг юм байна.

Хэрэгтнийг хохирогчийг буудаад зугтахад ногоон машин хүлээж байгаад авч зугтсан байна. Цагдаа нар хэрэгтнийг баривчилсан талаар болон ямар шалтгаанаар дээрх хэргийг үйлдсэн талаар тодорхой мэдээллийг хийгээгүй байгаа гэнэ. Албаныхан хохирогчийн нэр болоод бусад мэдээллийг нууцалж байгаа бөгөөд цагдаа нар хэрэг гарсан гудамжны камерийн бичлэгийг эхэлж шалгаж байгаа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж