Бейонси “Pepsi”-г сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Бейонси “Pepsi”-г сурталчилна

Поп од Бейонси Америкийн алдарт  “PepsiCo.” компаниас үйлдвэрлэн гаргадаг “Pepsi” хийжүүлсэн ундааг сурталчлаж, нүүр царайгаар ажиллахаар 48 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү чамгүй өртөгтэй гэрээний дагуу дуучин Бейонси  “Pepsi” брэндтэй хамтран олон ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь дуучин Бейонси “Pepsi”  ундааны савыг өөрийн дүр төрхөөрөө чимэх юм байна. “PepsiCo.” компанийн зүгээс Бейонсигийн зураг бүхий шинэ савлагаатай “Pepsi” ундааг цөөн тоогоор үйлдвэрлэж, ирэх оны гуравдугаар сараас дэлхий дахинд худалдаалах аж. Дуучин Бейонси “Pepsi” ундааг сурталчлах ажлаа ирэх хоёрдугаар сард болох “Super Bowl” шоуг нээх үеэрээ албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Бейонситой хийсэн гэрээний дагуу “Pepsi” брэнд ирэх онд болох дуучны тоглолтуудыг ивээн тэтгэх юм байна. Харин Бейонсигийн тоглосон “Pepsi” ундааг сурталчилсан телевизийн реклам сурталчилгааг ирэх оноос цацаж эхлэх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж