
Энэхүү чуулга уулзалтад хоёр дахь удаагаа оролцож байгаа манай төлөөлөгчид найман хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, морин хуур, ардын бүжиг, дуу, үндэсний бөхийн барилдааны үзүүлэх тоглолт болон Монгол орны онгон байгаль, ахуй амьдралыг харуулсан үзэсгэлэн гаргаж оролцлоо.
Азийн улс орнуудын хүүхдүүд багачуудад нэгэн дээвэр дор чуулж, хүүхдийн сэтгэхүйгээр өөр өөрсдийн соёл, үндэсний уламжлал, ёс заншил, аж амьдралаа сурталчлан, харилцан суралцаж анд нөхөд болох боломж олгодогоороо уг чуулга уулзалт онцлогтой аж.
Хаалтын үйл ажиллагаанд Сингапурын ерөнхийлөгч асан ноён С.Р. Натан болон Сингапур Улсад суугаа ЭСЯ-дын төлөөлөл оролцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.