Английн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм “Зул сар”-ын баярын өмнө гэр бүлийнхэнтэйгээ амрахаар өчигдөр төрөлх Английн нийслэл Лондон хотыг зорьжээ. Хөлбөмбөгч Дэвид Бекхэм Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр бага охин Харперийгаа тэврэн эхнэр Викториа болон гурван хүүгийнхээ хамтаар онгоцонд суухаар явж байгаа нь папараццид өртсөн байна. Өдгөө загварын ертөнцөд хүч үзэх болсон “Spice girls” хамтлагийн дуучин Викториа Бекхэм цэнхэр ханцуйтай, улаан хүрэн өнгийн даашинз өмсөж, хүрэн өнгийн урт түрийтэй гутлаар гангарч хээнцэр хэв маяг бүрдүүлсэн байжээ. Харин хагас хамгаалагч Дэвид Бекхэм цэнхэр жинсэн хүрэм, хөх жинсэн өмдийг хослуулан,саарал өнгийн малгай өмссөн байсан байна. Викториа болон Дэвид Бекхэм нарын том хүү Бруклин нь өдгөө 13 настай, удаах хүү Ромео нь арав, бага хүү Круз нь долоон настай бол бага охин Харпер нь нэг ой хүрч яваа юм.
Б.АНХТУЯА