
Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэхүү ослын хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаад байгаа юм.
Д.ЖАРГАЛ