
Японы электрон бараа үйлдвэрлэгч “Casio” компани хамгийн сүүлд “G-Shock” нэртэй “Bluetooth”-тэй бугуйн цаг үйлдвэрлэжээ. Энэхүү бугуйн цаг нь хэрэглэгчийн iPhone-той холбогддогоороо онцлог юм байна. Хэрвээ таны утсанд шинэ дуудлага ирж байгаа тохиолдолд чичиргээгээр танд дуудлага ирж байгааг сануулах аж. Түүнчлэн таны iPhone-д шинэ захидал ирэх үед болон утасны байрлалыг дуут дохиогоор мэдэгдэх гэнэ. GB6900AA маркийн G-Shock бугуйн цаг өнгөний хувьд хар, саарал, бор, цагаан гэсэн дөрвөн өнгөний сонголттой бөгөөд 180 ам.долларын үнэтэй гэнэ.
Э.АНХТУЯА