![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/9d4643bb5ff180d0/44fc3684e5bbcb82original.jpg)
Мөн хуралдаанаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилгын хангамжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ. Тогтоолын төсөлд Улаанбаатар хот, аймгийн төв, суурин газарт шинээр баригдах суурьшлын бүс, орон сууцны хотхон, хорооллыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байхаар төлөвлөж байх журам тогтоох. Түүнчлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг концессын гэрээгээр барих аж ахуйн нэгжид газар олгож байх асуудлыг судалж шийдвэрлэхээр тусгасан байна. Дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалж бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, Л.Гантөмөр нар багтаж буй юм.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгээд, дагалдах хуулийн төслийг хэлэлцээд ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ахалж бүрэлдэхүүнд нь А.Бакей, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, С.Ганбаатар нарын гишүүнтэй байхаар баталлаа.