Индонезийн Малака аралд өнгөрсөн шөнө 5.8 магнитутын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын Геологи, Газарзүйн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлт Малакагийн баруун хэсэгт орших Тернейт аралд мөн хүчтэй мэдэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас байшин барилга эвдэрч сүйдээгүй, гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ.
Э.АНХТУЯА