Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг билээ. Энэ дагуу өнөөдрийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд юань болон ам.доллар худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банкнаас валютын дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд өнөөдрийн арилжаанд оролцсонгүй.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР