Холли Берри охинтойгоо Малибуд амрав

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Холли Берри охинтойгоо Малибуд амрав

Холливудын нэрт жүжигчин Холли Берри дөрвөн настай охиныхоо хамт Малибугийн далайн эргээр зугаалж, амралтынхаа өдрийг өнгөрүүлсэн байна. Далайн эргийн элсэн дээр зугаалж цагийг хамтдаа өнгөрүүлсний дараа ээж охин хоёр Холлигийн найз залуу Оливер Мартинезтэй өдрийн хоол идсэн аж.

Хосуудын харилцаа улам ойр дотно болсноос хойш тэд ихэнх цагийг хамтдаа өнгөрөөх болсон аж. Тэд өнгөрсөн сард мөн Талархлын баярыг хамтдаа өнгөрүүлэх үеэр Холлийг тойрсон ээлжит яриа бас л гарсан юм. Учир нь Оливер баярын өмнөх өдөр Холлигийн хуучин найз залуу Гэбриэл Обритай зодолджээ. Энэ үеэр ихэнх эх сурвалжууд Гэбриэлийн шарх сорви болсон зургийг нийтэлж байсан ч Холли энэ талаар ярихыг хүсэхгүй байгаагаа ТМZ-д ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна. Харин Обри өөрийг нь зодсон хэргээр Оливерийг шүүхэд өгсөн бөгөөд ирэх лхагва гаригт шүүх хурал болох гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж