БГД-ийн Засаг даргаар Д.Оросоог томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

БГД-ийн Засаг даргаар Д.Оросоог томиллоо

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, Баянгол дүүргийн Засаг даргаар Д.Оросоог томилжээ. Д.Оросоо нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, Орхон дээд сургуулийг төгссөн магистр цолтой,  хуульч, эдийн засагч мэргэжилтэй юм байна.

Д.Оросоо нь нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 10 гару жил хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр ажиллаж мэргэшсэн,хууль зүйн ухааны докторант юм байна. Тэрбээр 2001 оноос Олон улсын болон Монгол улсын хэмжээний хэд хэдэн томоохон төслүүд дээр ажиллаж байсан, мөн 2004-2005 онд Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Орон тооны бус зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ТУЗ-ийн дарга, 2009-2011 онд Монгол 999 Үндэсний нэгдэл ХК-ийн Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2003-2012 он хүртэл “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. JCI Монгол ТББ-ын JCI Лидер байгууллагын 2012 оны Ерөнхийлөгч зэрэг олон нийтийн ажил туршлагатай, шинэ залуу улс төрч юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж