
Нийслэлд биеийн тамир спортын байгууллагаас маргааш буюу энэ сарын 12-нд “Хангарьд” ордонд 09.00 цагт Олон улсын эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Уг хурлаар дамжуулан биеийн тамир, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг нийтэд хүргэх, харилцан туршлага солилцох зорилготой бөгөөд төрийн болон ТББ-ууд хамтран оохиох юм байна. Энэ удаагийн хурлын ерөнхий сэдэв нь “Биеийн тамир-спорт-хөгжил-шинэчлэл”. Уг хурлыг Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын спортын шинжлэх ухааны ажилтан, бие бялдрын хүмүүжлийн боловсролын холбоо, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хоёр сарын турш хангажээ. Олон улсын эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд долоон орны 40 гаруй эрдэмтэд оролцох илтгэлээ толилуулах нь ээ. Хурал үндсэн гурван хэсэгт хуваагдаж нэгэн зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэх юм байна.