Жизель Бюндхен охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Жизель Бюндхен охинтой болжээ

Бразилийн супер модель Жизель Бюндхен өнгөрсөн долоо хоногт нярайлж хөөрхөн охинтой болжээ. Энэ тухай Жизель Бюндхен “Facebook” хуудсандаа “Бид бяцхан сахиусан тэнгэртэй болсондоо маш их баяртай байна. Бид үнэхээр азтай хүмүүс” хэмээн бичиж, хорвоод мэндлээд хэдхэн хонож буй бяцхан охинхоо гарын зургийг нь тавьсан байна. Модель Жизель Бюндхен болон түүний нөхөр хөлбөмбөгч Том Брэди нар бяцхан сахиусан тэнгэртээ Вивиан Лейк гэдэг нэр хайрлажээ. Хосууд мөн Бенжамин Рейн гэх хүүтэй билээ.

 Жизель Бюндхен, Том Брэди нар өнгөрөгч 2009 оны хоёрдугаар сард хуримлаж, хүү Бенжамин Рейн нь тухайн оны арванхоёрдугаар сард төржээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж