Төсвийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Төсвийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ сарын 19-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэнээс ирүүлсэн өргөдлийг хянан хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтаар тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө иргэд санал өгсөн бол тухайн санал хүчингүй болохоор хуульчилсан байдаг аж. Энэ нь Үндсэн хуулиар тогтоосон сонгуулийн чөлөөтэй байх зарчмыг буюу иргэдийн чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн эсэхийг Цэц тогтоох юм.

Мөн маргааш 09.30 цагт Үндсэн хуудийн Цэцийн хурлаар шинэчлэгдсэн Төсвийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж