“МонЭнКо” Хөшөөтийг стратегийн орд болгох учиргүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

“МонЭнКо” Хөшөөтийг стратегийн орд болгох учиргүй гэв

Монгол Улсын Уул уурхайн яам (УУЯ)- наас Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “MoEnCo” компанийн Монгол дахь охин компани “Монголия Энержи корпорэйшн”  12 сарын 6-нд Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордод шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл хүссэн бичиг хүлээж авчээ гэж Coalguru.com сайт мэдээлсэн байна.

Уул уурхайн яамны ажлын хэсэг компаниас дараах мэдээллүүдийг явуулахыг хүсчээ. Үүнд:

Хөшөөт нүүрсний уурхайн үйл ажиллагаа болон бизнесийн мэдээлэл, хувийн хөрөнгө оруулалт болон улсын төсвөөр хийсэн геологи хайгуулын ажлын мэдээлэл, улсын агентлагаар батуулсан нөөц, геологийн судалгааны баримтууд, улсын байгууллага болон орон нутгийн засаг захиргаатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ зэрэг мэдээллийг ирүүлэхийг хүссэн байна.
 
Дээрх мэдээлэлд үндэслэн Хөшөөт ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулах үндэслэлтэй эсэхийг Уул уурхайн яам тодорхойлно гэж “MoEnCo” компаниас тайлбарлажээ.

Мөн тус компани Хөшөөт нүүрсний орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулах учиргүй гэдгийг батлахыг хичээнэ гэж хувьцаа эзэмшигчиддээ мэдээлсэн байна.

Уул уурхайн яам дээрх мэдээллүүдийг явуулах тодорхой цаг хугацаа заагаагүй юм байна. Ямар ч байсан дээрх мэдээллийг цуглуулж боловсруулаад Засгийн газар газар болон парламентын төвшинд хэлэлцэх юм байна гэж Coalguru.com мэдээлжээ.

УИХ-ын хэсэг гишүүд Ховд аймгийн Хөшөөт нүүрсний ордыг стратегийн ордод оруулах нь зүйтэй гэдэг уриалга гаргасан. Үүний дагуу Уул уурхайн энэ асуудлыг судлаж үзэж байгаа аж.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж