Хонконгийн олон улсын агаарын тээврийн “Cathay Pacific” компанийн ажилчид цалингийн гэрээний асуудлаар удирдлагуудтайгаа зөвшилцөж чадаагүй тул ойрын хугацаанд ажил хаях шийдвэрт хүрсэн тухай мэдэгдсэн байна. Гэхдээ компанийн удирдлагын төвшинд цалингийн асуудлыг ярилцаж, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх эхний арга хэмжээг авбал бүрэн хэмжээний ажил хаялт бус, зөвхөн зорчигчдод үйлчлэх зарим нэг үйл ажиллагаанд хязгаарлалт тавина гэжээ. Харин “Cathay Pacific”-ийн зүгээс ажил хаялт зарласан ч удирдлагын зүгээс ирэх онд цалинг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэрээс төдийлөн хазайхгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Ажилчдын хувьд цалинг таван хувиар нэмэх хүсэлт гаргасан бөгөөд энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэлэлцэж эхэлсэн байна.
Э.АНХТУЯА