
дэх Гаалийн газрын Автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын байцаагч нар
эрэлч нохой ашиглан тарваганы арьс хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 7-нд шалган нэвтрүүлэх цогцолборын гаалийн
хяналтын бүсэд зорчигч Ч болон М нар гар тээшиндээ 45 ширхэг тарваганы
арьс хийж, хилээр авч гарах гэж байжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий
газраас тодруулахад “Бид үүрэг ёсоор гаалийн шалгалтын явцад дээрх
зөрчлийг илрүүлээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөрдөн байцаах
үйл ажиллагаанд саад учирч болзошгүй учир эзэн холбогдогчийн талаар ямар
нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэлээ.
У.БОЛОР