ТББХ-ны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

ТББХ-ны хурал хойшлов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.30 цагт зарлагдсан ч хойшиллоо. Хурлыг хойшлуулсан нь, байнгын хорооны хуралдааны өмнө ажлын хэсгийн хуралдах шаардлагатай аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал багтаж байна. Харин бусад асуудал гэдэгт МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай асуудал багтаж буй бололтой. Эл хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж