Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Шүүгчидийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зарим шүүгчийн зэрэглэлд өөрчлөлт оруулжээ. Үүний дотор манай улсын шүүгч Л.Нямчулуун багтаж, олон улсын шүүгч Л.Нямчулуун багтаж, олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн зэрэгтэй болсон байна. Тэрбээр 2010 оноос шүүгчээр ажиллаж, 2011 онд улсын шүүгчийн зэрэг хүртсэн. Энэ оны долдугаар сард Испанийн нийслэл Мадридад болсон “Grand Prix of Spain” олон улсын тэмцээний үеэр зохих шалгалтыг өгч тэнцсэнээр ийнхүү олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч болжээ.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин