“Гамлет”-ыг дахин тоглож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

“Гамлет”-ыг дахин тоглож эхэллээ

УДЭТ өвөл цагийн нээлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр нээн үзэгчдээ хүлээн авсан билээ. Тус театрын тайзнаа 33 жилийн дараа эргэн амилсан “Гамлет” үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан юм.

Тэгвэл драмын театрын уран бүтээлчид энэ сарын 7-ноос эхлэн өдөр бүр “Гамлет”-ыг дахин тайзнаа тоглож байна. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан уг жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж