![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/2f8b3706fc3684e5/d92c5a04a53a246original.gif)
Хүний хөгжлийн мөнгийг олгохын тулд өмнөх Засгийн газар Монголбанкнаас 300 орчим тэрбум төгрөг зээлсэн ажээ. Оны сүүлээр Монголбанк энэ мөнгийг Хүний хөгжлийн сангаас шууд суутган авах учиртай аж. Тиймээс үлдээд буй хөрөнгийн эх үүсвэрийг олж Монголбанкнаас зээлсэн мөнгийг төлөх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг гүйцээн олгох мөнгөний эх үүсвэрийг шинэ оны өмнө шийдэх зорилгоор шинэчлэлийн Засгийн газар эдгээрт зориулж бонд гаргахаар болоод байгааг гишүүд дэмжлээ. Хүний хөгжлийн сангаас олгож байсан мөнгөний үлдэгдлийг санхүүжүүлэхэд 336,5 тэрбум төгрөг дутаж байгаа. Үүний 23,4 тэрбум төгрөгийг оны эхний үлдэгдлээр санхүүжүүлэхээр болжээ. Харин үлдсэн 313,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэхээр болсныг гишүүд дэмжлээ.
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг ажлын хэсгээр дахин хэлэлцсэний дараа ярилцахаар хойшлууллаа.