Яагаад зарим хүмүүс амжилтанд хүрээд зарим хүмүүс амжилтанд хүрч чаддаггүй вэ?
“Өндөгийг дарж байж дэгдээхий болгодогийн адил бүх юманд тэвчээр хэрэгтэй.” – Арнолд Х. Гласгов
Амжилттай хүн амжилтгүй хүн 2-ын хоорондын ялгаа бол тэвчээр, цөхрөлтгүй зан байдаг.
Амжилтанд хүрэхэд хугацаа шаардагддаг.
Амжилттай хүмүүс хэдий үр дүнгээ хараагүй ч гэсэн хийж байгаа зүйлээ
цааш нь тууштай үргэлжлүүлж чаддаг учраас амжилттай байдаг. Харин
амжилтгүй хүмүүс хэдий хийх юмаа хийж эхлүүлсэн ч гэсэн замын дундаас
бууж өгдөг учраас амжилтгүй байдаг.
Эхлүүлэх нь чухал ч үргэлжлүүлэх нь бүүр чухал.
Жишээ 1:
Нэг эмэгтэй дээр жишээ авья. Түүнийг Алимаа гээд нэрлэчихье. Алимаа
хамгийн сүүлд их сургуульд байхдаа дасгал хийж байсан, түүнээс хойш огт
дасгал хийгээгүй. Алимаа 35 нас хүрээд дасгал хийх шийдвэр гаргажээ.
Тооцож үзэхэд Алимаа сургууль төгссөнөөс хойш 35 нас хүртлээ нийт 11 жил
дасгал хийгээгүй байгаа юм.
Тэгэхээр 11 жилийн турш хөдөлгөөнгүй байсан тэр биеийг хөгжүүлж
эхэлж, үр дүнг үзэхийн тулд яаж ч бодсон их хугацаа зарцуулна. Бүүр
багаар бодоход10 сарын хүч хөдөлмөр заавал шаардагдана.
Тиймээс Алимаа10 сар тасралтгүй хичээлэснээр үр дүнгээ үзэж эхэлнэ.
Хэрвээ Алимаа 1, 2 хон сар хичээллээд үр дүн гарахгүй болохоор бууж
өгөх юм бол хэзээ ч турахгүй. Хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэсэн үг.
Жишээ 2:
Саяхан би Зиг Зигларийн номыг уншиж байхад Эйнштэйний хэлсэн үг байсан.
“Нэг сөрөг бодлыг устгахын тулд 11 эерэг бодлыг оюун ухаандаа суулгах хэрэгтэй.”
Хэрвээ бид өөрт байгаа сөрөг бодлуудыг
устгахын тулд ганцхан эерэг бодлыг ганц, хоёр удаа бодоод өнгөрөх юм бол
бидний сөрөг бодол алга болохгүй. Харин бид эерэг бодлуудыг олон янзаар
үргэлжлүүлэн бодсоноор сөрөг бодлоо эерэгээр сольж чадна.
Тэвчээр болон цөхрөлтгүй занг хөгжүүлэхийн тулд
2-уулангий нь хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй. Энэ 2 чанар бие биенийгээ
харилцан хөгжүүлж байдаг.
10, 20, 30, 40, 50 жилийн турш эзэмшсэн дадал зуршлыг
өөрчилж, цоо шинэ дадал эзэмшихийн тулд бидэнд хугацаа хэрэгтэйгээс
гадна хүч чармайлт, зайлшгүй хэрэгтэй.
Бид юун дээр анхаарлаа их төвлөрүүлнэ тэр бидний бодол болж байдаг.
Энэ бодлын дагуу бидний тархинд ньюрон сүлжээ үүсч байдаг. Улмаар бодол
үйлдэл болж, үйлдэл бидний дадал зуршлыг үүсгэж байдаг гэдгийг шинжлэх
ухаанаар баталсан байдаг.
Энэ тухай би өмнөх бичээс дээр оруулж байсан. Үншаагүй бол энд дарж уншина уу.
Тиймээс бид өөрсдийн зорилго дээр анхаарлаа төвлөрүүлэн үйлдэл хийх
бүрт зорилго руугаа чиглэсэн шинэ дадал үүсгэж, харин өмнө нь үүсгэсэн
муу зуршил дээр анхаарлаа төвлөрүүлэхээ зогсоосноор түүний дагуу үүссэн
сүлжээсийг устгана.
Энэ нь шууд өөрчлөгдөхгүй, тодорхой хугацаанд тодорхой юмыг давтан
хийснээр өөрчлөгддөг учраас, хэрвээ та өнөөдөр ямар нэгэн өөрчлөлт хийж,
муу зуршлаа сайнаар сольж байгаа бол өөртөө маш тэвчээртэй байхыг санал
болгож байна.
Мэдээж бид хүн л болсон хойно дунд нь бүдрэх, ойчих тохиолдол их
гарна. Тэр болгонд шантарч бууж өгөлгүй хийх ёстой юмаа үргэлжлүүлэн
хийх нь маш чухал. Үүний тулд стратеги, төлөвлөгөөгөө өөрчлөөд л дахин
үзэх хэрэгтэй.
Хамгийн гол нь итгэлтэй, тэвчээртэй, зорилгодоо бат зогсож, тууштай үргэлжлүүлэх нь хамгийн чухал.
АМЖИЛТЫН ТАРНИ
Хэрвээ танд энэхүү бичээс таалагдсан бол
цааш нь найз нөхөддөө дамжулаарай. Мөн имйэрхүү видеог и-мэйл хаягаараа
хүлээж авах хүсэлтэй бол миний цахин мэдээлэлд бүртгүүлээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр