Гончиг нь Нгава-Түвд-Цяны автономийн Аба тойргийн Кирти хийдийн лам бөгөөд Хятадын засаг захиргаа түүнийг 2009 онд салан тусгаарлагч нартай нийлсэн гэж үзэж байгаа аж. Тэр эхлээд салан тусгаарлагчдын лидерүүдэд өөрийгөө шатаасан хүмүүсийн талаар мэдээлэл өгч байснаа хожим өөрийн шашны цол хэргэмийг улс төрийн аллагыг сурталчлахад ашигладаг болсон гэнэ. Түүнд түүний үеэл дүү 30 настай малчин Цэрэн тусалж байсан хэмээн үзэж, түүнийг ч мөн эрх баригчид баривчилжээ.
Тэд элсүүлсэн сайн дурынхныхаа зургийг, намтартай нь авч Далай ламд мэдээлнэ гэж амлаж байсан ба тэдний шатаж буй зургийг аваад Энэтхэгт байгаа Далай ламд явуулж байсан гэж цагдаа нар мэдээлжээ. Хэд хэдэн хүн амиа золиослохоос татгалзсан байна. Тэдний хоёр нь Гончигийн шахалтаас зугтан өөр гөзөр шилжин амьдарсан тухай цагдаагийн мэдээнд өгүүлсэн байлаа.
Associated Press агентлагийн мэдээгээр, 2009 оноос хойш 90 гаруй түвд зулын гол болжээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид тэднийг сайн дураараа өөрсдийгөө золиосолж байгаа гэдэг. Харин Хятадын эрх баригчид тэднийг амиа золиослоход нь Далай лам турхирч байна гэдэг. 1959 оноос хойш Энэтхэгийн Дармасала хотод байгаа Түвдийн хөөгдмөл Засгийн газар өөрийгөө шатаасан хэрэг явдалд хамаагүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Тэд баривчлагдсан хүмүүс Хятадын засаг захиргааны дарамтын дор Далай ламыг энд холбож байна гэжээ.