МАХН-ын нарийн бичгийн дарга нар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

МАХН-ын нарийн бичгийн дарга нар зөвлөлдөж байна

МАХН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн өнөө өглөө 08.00 цагаас эхэлжээ. Тэд цаг үеийн асуудлаар ярилцаж байгаа юм байна. Цаашдаа ч өдөр бүр хуралдаж зөвлөлдөж байхаар болж буй аж.

Баттай бус эх сурвалжийн мэдээгээр МАХН алсдаа МАН-тай зарим нэг хэлбэрээр нэгдэж болох боломжийн талаар ч санал солилцсон бололтой. Өөрөөр хэлбэл, МАН одоогоор УИХ-д бүлэггүй, харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл албан ёсны бүлэгтэй байгаа. Тиймээс УИХ дахь МАН-ын төлөөллийн зарим гишүүн “Шударга ёс” эвслийн бүлэгт багтахад болохгүй зүйлгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн талаарх сураг чих дэлсч байна. Ямар ч гэсэн зовлон нэгтийн зорилго нэг гэсэн утгатай яриа хөөрөө зарим төвшинд гарсан бололтой байна.

Энэ мэт зарим асуудлаар МАХН-ын нарийн бичгийн дарга нар санал солилцож буй бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж