
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан энэ хуультай дагалдан өөрчлөлт оруулахаар өргөн барьсан “Монгол Улсын эрүүгийн тухай хууль”-ийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалт болон ийм төрлийн гомдлыг Иргэний хуулиар шийдвэрлэдэг болох талаар санал бодлоо солилцоно.
Эрүүгийн хуулийн эдгээр заалт нь ардчилсан нийгмийн үнэт зүйл болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилохын сацуу хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарласан юм. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах”-ыг зөвлөсөн нь энэ хуулийн дээрх заалтуудыг эргэн харахыг сануулсан хэрэг байв. Иймд хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын талаарх заалтаар солилцох нь ихээхэн ач холбогдолтой юм.
Г.ДАРЬ