Гэхдээ чөлөөт цагаа өнгөрөөх өөдтэй газаргүй, сэп хийтэл сайхан бүжиглэчихмээр санагддаг бидэнд бол жаахан тиймхэн л байгаа юм. Шөнийн цэнгээний газар гэдэг бол уг нь уушийн газар биш шүү дээ. Шөнийн клуб гэдэг стандартад нийцсэн газрууд нийслэл хотод маань олон биш ч бас цөөнгүй бий. Эдгээр газруудыг 21 нас хүрээгүй иргэдэд үйлчилдэг, орчин нөхцөл муутай, захын нэг байрны хонгилд байрладаг газруудтай адилтгах аргагүй. Гэтэл шөнийн цэнгээний газар гэсэн нэрийн доор диско клубуудыг ч шаардлага хангадаггүй уушийн газруудыг хавтгайруулан хаасан шийдвэрийг дагаад хууль зөрчиж ажилладаг байгууллагууд олширч, басхүү зарим нь гэртээ, аль эсвэл МОТЕЛ нэртэй хямдхан газруудад архиддаг болсныг хэн хүнгүй л хэлж байгаа.
Ер нь залуучууд яагаад оройн 21 цагт ажлаасаа тарчихаад зав боломж нь байгаа бол үүр цайтал бүжиглэж болохгүй гэж. Тэгээд ч шаардлага хангасан шөнийн цэнгээний газруудад тэр бүр хүмүүс архидан согтуурдаггүй. Харин ч ядаргаагаа тайлж, сэтгэлээ ханатал бүжиглэх гэсэн залуус сайндаа л ганц хоёр шил шар айраг шимэнгээ бүжиглэн хөгжилддөг. Өндөр зэрэглэлтэй шөнийн цэнгээний газруудад тохь, тух үйлчилгээнийхээ хэрээр үнэ ч өндөр байдаг учраас залуус тэр бүр уухаа урьтал болгодоггүй гэж хэлж болно. Ерөөсөө л бид найз нөхдөөрөө цуглаж, зүгээр л сайхан бүжиглэж, хөгжилдөхийг хүсдэг. Гэхдээ харамсалтай нь, залуус бидэнд стандартад нийцсэн тохилог газарт, архидан согтууралгүйгээр, зүгээр л сайхан бүжиглэх орон зай хомсдоод байна.
Уг нь дээр дурдсан уушинй газруудыг нь 00.00 цагтаа хаагаад, тохилог орчин, чангахан харуул хамгаалалтын хараан дор үйл ажиллагаагаа явуулдаг шөнийн клубуудын цагийн арай уртасган ажиллуулдаг баймаар. Мэдээж тогтоосон журмыг чанд мөрдөн, орчин нөхцөлөө сайжруулсан тохиолдолд дээрх тусгай эрхийг олгодог байхад ч буруудахгүй мэт л санагдах юм даа, дарга нар аа. Би бүжиглэмээр байна.