Хоёрхон гишүүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Хоёрхон гишүүнтэй байна

Өнөөдөр 09.00 цагаас УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа юм. Түүгээр Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төсөл, Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Гэвч 09.40 цагийн байдлаар эрхэм гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, эрхэм гишүүн С.Ганбаатар нар л хуралдааны танхимд ирээд байна. Байнгын хорооны хуралдааны ирц тааруу байгаа тул Тамгын газрын ажилтнууд гишүүдийг хуралдаа оролцохыг сануулан утсаар дуудаж байна.

    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж