ИНЕГ-ынхны цалинг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ынхны цалинг нэмэгдүүлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудын нийт ажилтны үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Байгууллагын санхүүгийн чадавхи сайжирсан тул  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2011-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд тус газрын дарга С.Батмөнх  дээрх шийдвэрийг гаргасан аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж