НМХГ-ын даргыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

НМХГ-ын даргыг чөлөөлнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Баярсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг хотын дарга Э.Бат-Үүл гаргасан байна. Энэ талаар НМХГ-ийн эх сурвалжаас тодруулахад “Г.Баярсайхан дарга ажлаасаа татгалзаж буйгаа хотын дарга Э.Бат-Үүлд илэрхийлсэн байгаа. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг албан үүргээс нь чөлөөлөх шийдвэр гарсан. Гэхдээ одоогийн байдлаар Г.Баярсайхан дарга ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байна” гэсэн юм.

Г.Баярсайхан нь Шадар сайдын шийдвэрээр НМХГ-ын даргаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд томилогдсон ч уг томилгоог хотын дарга хууль бус хэмээн үзэж, НМХГ-ын дансыг хаах үүргийг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдээд байсан аж. Учир нь уг албан тушаалыг томилох хүнийг хотын даргатай зөвшилцөх шаардлагатай хэмээн Э.Бат-Үүл үзсэн байна. Үүний улмаас тус байгууллагын 581 ажилтан цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж