
Швейцарийн хөгжлийн агенлаг, Хүний эрх мэдээллийн төв төрийн бус байгууллагаас “Хорих байгууллагуудын шинэчлэл ба чадавхижилт” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр 10-13.30 цагт “Улаанбаатар” зочид буудалд болох тус хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, ХЭҮКомисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцох юм байна. Хэлэлцүүлгийн үеэр “Хорих байгууллагын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Ялтай байдал нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй ”, “Эрх зүйн шинэчлэл ба хорих газар” зэрэг илтгэлийг дээрх байгууллагын удирдлагууд тавих юм байна.
Д.ЖАРГАЛ