“Халуун цуст испани бүсгүй” гэгдэх болсон дуучин Ж.Акбота сэтгүүлчдийг гэртээ урьж, бантан хийж өгөхөөр шийдсэн гэнэ. “Бантан хийж чаддаггүй болохоор хүүдээ хоол хийж өгч чадалгүй, өлсгөдөг” хэмээн нэгэн сайтад мэдээлэл гарсанд тэрбээр ихэд гоморхож. Ингээд Ж.Акбота “Намайг юу ч гэж гүжирдэж, бичиж болно. Гэхдээ энэ хов живэнд миний хүүг битгий оролцуулаасай гэж хүсэх байна. Хүүхдэдээ бантан хийж өгдөггүй ээж гэж хаана байх билээ. Би чинь “Алтан медальт”-ыг янзтай хийж сурсан хүн шүү дээ” гэв. Тиймдээ ч үүнийгээ батлахаар сэтгүүлчдийг гэртээ урихаар шийдсэн гэнэ.
Д.ЖАРГАЛ