Ази тивийн амьд хөгжмийн наадам "Asian Beat-2012"-т амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан "UFO" хамтлагийн залуус энэ сарын 15-нд “Brix”-т “live electro” шоуг хийх гэж байна. "Хайрласаар", "Хүлээсээр" зэрэг дуугаараа амьд хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан "UFO" хамтлагийнхан "Coke"n Beat 2012" наадмын ялагч болсноор Монголын амьд хөгжмийн төлөөлөл болон Ази тивийн наадамд ийнхүү амжилттай оролцоод ирсэн юм. Тэд энэ удаад "Asian Beat-2012" наадам толилуулсан дуугаа фенүүддээ хүргэхээр зэхээд байгаа гэнэ. Мөн тэдний тоглолтод урилгаар “A Sound” хамтлаг оролцох нь ээ.
Г.ДАША