
Элдэв хэл ам, шүүх цагдаад байнга холбогдож явдаг супермодел Naomi Campbell Каннын кино наадамд металл чимэглэл ихтэй нүсэр даашинз өмсөн, нилээд их шүүмжлүүлээд байсан. Харин тэрбээр өчигдөр “De Grisogono”-гийн үдэшлэгт оролцохдоо “L"Wren Scott”-ын богино цагаан даашинз өмссөн нь үнэхээр сайхан харагдаж байжээ.
Хувцасны дизайнер шүүмжлэгчид түүний хүзүүний зүүлтийг даашинзандаа тохиромжгүй сонголт байсан хэмээн шүүмжилсэн байна.
Түүний өмссөн энэхүү даашинзыг өмнө нь “Оскар”-ын эзэн Холливудын алдарт жүжигчин Nicole Kidman өмсөн ёслолын арга хэмжээнд оролцож байжээ.
Н.Наран