Энэ үеэр Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын цөөнгүй хүнийг аймаг, орон нутгийн сонгуульд багаа сайн удирдаж ялалтад хүргэснийг онцлон шагнасан юм.
МоАХ жил бүр хүний эрхийн төлөө оны шагналтнуудыг тодруулж байрны эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор 20 хүнд МоАХ-ны дарга Х.Баттулга байрны эрхийн бичиг гардуулснаас хойш жил бүр тохиож буй ойн жилийн тооны партизанууд шинэ байртай болсоор ирсэн юм. Энэ жил 23 хүнд байрны эрхийн бичгийг гардууллаа.
- Баятбуянгийн Баттунгалаг
- Ванчингийн Уранчимэг
- Ядамцоогийн Баасанжав
- Гончигжавын Ганбат /Баянхонгор аймаг Галуут сум /
- Ярангайн Сүрэнжав
- Баяраагийн Дамба /Баянгол дүүрэг/
- Бүмүүгийн Амарсайхан
- Дүлзэнгийн Долгорсүрэн
- Жадамбын Эрдэнэцогоо
- Раднаагийн Даваа
- Дамдинсүрэнгийн Тунгалаг
- Дэндэвийн Хашхүү
- Рэнцэндоржийн Чогийжамцан /эхнэр Туяад нь гардуулав/
- Лувандоржийн Сарангэрэл
- Бадарчийн Гомбодорж
- Чимэдцэрэнгийн Рагчаа
- Пүрэв-Ойдовын Отгонбаяр
- Гарамын Цэрэвжав
- Чойжилын Балданням
- Жамганы Эрдэнэ-Уул
- Цэрэнгийн Оюунцэцэг
- Дашдоржийн Рэнцэнтавхай
- Цэвээнравдангийн Баярмаа
Мөн дээрх арга хэмжээний үеэр МоАХ-ны “2012 оны эзэн” шагналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд гардуулав. Шагнал гардуулах үеэр МоАХ-ны тэргүүн Х.Баттулга "О.Магнайг ажлаа авч ажиллаж эхэлснээс хойш маш олон асуудал цэгцэрч голдиролдоо орсон. Одоо хүмүүс ямарваа нэгэн асуудал гарвал шүүхэд биш О.Магнайд хэлнэ шүү гэдэг болсон" хэмээлээ. О.Магнай “Би хувьсгалч хүн. Тийм учраас Монголын Ардчилсан холбооны шагнал бол миний хувьд хамгийн нэр хүндтэй шагнал маань байх болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, Монголын ардчилагчдад баярын мэнд хүргэлээ.