Б.Бадраа “Чингис хаан” одон хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Б.Бадраа “Чингис хаан” одон хүртлээ

Ардчилсан намынхан өнөөдөр Ардчиллын баярынхаа хаалт болох баярын хурлаа Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ардчилсан намынхан баярынхаа нэг өдрийг бизнес эрхлэгчддээ зориулж, тэдний төлөөллийг Төрийн ордонд хүлээн авсан бол  нийгмийн зорилтод бүлэг болох 17 настнуудад бас нэг өдрийг зориулсан билээ.  Сонгинохайран, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 2000 гаруй 17 настнууд Яармагийн дэнж дэх спорт цогцолборт цуглаж, эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, ирээдүйн мэргэжил сонголт, их бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцангаа, бүжиглэсэн.

Харин өнөөдөр баярынхаа хурлыг ийнхүү зохион байгууллаа. Хурлын үеэр Ардчиллын үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг “Чингис хаан” одонгоор шагнажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд шагнал гардуулахдаа “Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн бол яах аргагүй Бадраа. Учир нь тэрээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр ч удаа аймагтаа намаа ялуулж чадсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргаар дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдоод байгаа юм” гэсэн байна. Мөн түүнтэй хамт энэхүү шагналаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг шагнагдсан бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг “Оны хүн”-ээр шалгарсан байна.

Эх сурвалж: www.chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж