Челси прьемер лигийг төлөөлж Японд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Челси прьемер лигийг төлөөлж Японд ирлээ

Нарита олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус улсад тив тивийн аварга клубууд ирж олон улсын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг клубуудын ДАШТ оролцож байгаа билээ. Английн ПЛ –ийг төлөөлж өнгөрсөн жил Европын аваргуудын лигт түрүүлсэн цомын эзэн Челси клуб өнгөрсөн бямба гарагийн үдэш Япон улсад хөл тавьлаа. Тэд Сандэрлэндийг талбай дээр нь 3:1 –ын харьцаатай буулган авч тэр өдрийнхөө орой шууд Японруу ниссэн юм. Тус тоглолтонд багийн гол довтлогч Фернандо Торрэс дубль хийж хөгжөөн дэмжигчдээ баярлуулснаас гадна сүүлийн хоёр тоглолтонд 4 гоол оруулсан гэсэн амжилтыг гаргаад байгаа юм. Үүнийг нь мэдээж түүний хуучин босс Рафайль Бенитэс цэнхэр өмсгөлтнүүдийг удирдах болсонтой холбон үзэж байгаа олон хүн бий. Багийн ахлагч Жон Тэрри бэртлийн улмаас энэхүү тэмцээнд оролцож чадхааргүй болсон бол дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Рафа энэхүү тэмцээнд 3 дахь удаагаа ирж байгаа юм. Тэрээр өмнө нь Ливэрпүүл, Интэр гэсэн багуудыг удирдан Японд ирж байсан билээ.

Чэлси Конкокафын аварга Мексикийн Монтерри багтай энэ пүрэв гаригт хагас шигшээн тоглолтоо хийх билээ.

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж