Бизнесийн орчинг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Бизнесийн орчинг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газраас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Шинэчлэл 2012-2012” уулзалтыг маргааш 14.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх талаар хийсэн ажил болон 2012-2013 онд хэрэгжүүлэх ажлыг ярилцах юм байна. Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, шинэтгэлийн асуудал хариуцсан сайд Ч.Сайханбилэг, МҮХАҮТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцох ажээ. Төр, засгаас ирэх жилүүдэд бизнесийн орчинтой холбоотой бодлого тодорхойлох уг хуралд бизнес эрхлэгчид санал бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх боломжтой бөгөөд 310619 дугаарын утсанд хандан бүртгүүлэх  юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж