Одон орон судлаач Патрик Мур таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Одон орон судлаач Патрик Мур таалал төгсчээ

Британийн нэрт одон орон судлаач, телевизийн хөтлөгч  Патрик Мур 89 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл, ойр дотныхноос нь өчигдөр  мэдэгджээ. Тэрээр BBC телевизийн “The Sky At Night” нэвтрүүлгийг 1957 оноос хойш хөтөлж хамгийн удаан одон орон, сансар судлалын нэвтрүүлэг хөтөлснөөр Генниссийн номонд бичигдэж байсан гэнэ.

Түүнчлэн Патрик Америк болон Оросын одон орон судлалын талаар 12 судалгаа, шинжилгээний материал, 70 ном гаргаж уншигчдын хүртээл болгожээ. Патрик өөрийн одон орон судлалын “The Sky at Night” цувралын анхны хэвлэлийг 1957 оны дөрөвдүгээр сарын 24-нд хэвлүүлсэн бөгөөд Британийн одон орон судлалын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилаж байсан гэнэ. Патрик өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарч амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг гэртээ өнгөрүүлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж