Балканы хойгт их хэмжээний цас оржээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Балканы хойгт их хэмжээний цас оржээ

Балканы хойгийн орнуудад их хэмжээний цас орж, эрс хүйтэрснээс зургаан хүн нас барж, зам тээврийн үйлчилгээ саатаж, автын осол гарах нь ихэссэн байна. Балканы хойгт орших  Хорват, Серби болон Зүүн Европын Босни, Словен улсуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, том хотуудын авто замууд хаагдаж, онгоцны нислэгүүд цуцлагджээ. Серби улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон хүчтэй цасан шуурганаар дөрвөн хүн нас барж, Воеводина мужид хэдхэн цагийн дотор 50 см хүртэл хэмжээний их цас унаж, авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулсан байна. Энэ их хэмжээний цасны улмаас тус мужид замын хөдөлгөөн ихээр саатаж, хүмүүс хурдны зам дээр түгжирч зогсч байгаа аж. Хамгийн энгийн жишээ гэхэд их цасны улмаас эмнэлэг хүрэхээр явж байсан нэгэн жирэмсэн эх замдаа саатан, нярайлж охин төрүүлсэн бөгөөд түүнд “Snezana” буюу “Цасан цагаан” гэдэг нэр өгсөн тухай Сербийн үндэсний телевизээр мэдээлжээ. Сербид цас ихээр орж, цасан шуурга шуурсан нутгуудаас цэргийн хүнд хуягт, гинжит автомашинууд ашиглан 660 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Хорватад их хэмжээний цас орж, хүйтэн шуурга шуурснаас замын хөдөлгөөнийг хэдэн цагаар хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж