Хойд Солонгос пуужин харвахаа хойшлуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин харвахаа хойшлуулж магадгүй

Хойд Солонгосын талаас алсын тусгалтай пуужинг туршилтын журмаар харвахаар болсноо зарласан нь хөрш улсуудын эгдүүцлийг төрүүлээд байсан билээ. Харин пуужинг харвахаас өмнө техникийн саатал гарлаа гэж Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. Тэд хөрш Өмнөд Солонгос болон АНУ-ын өмнө туршилтаар хийж байсантай адилаар буюу хиймэл дагуул тээсэн пуужингаа харвахаар байсан ч ийнхүү техник нь доголджээ. Тэдний төлөвлөгөө ёсоор энэ сарын 10-22-ны хооронд туршилтын харвалтаа хийхээр байсан ч техник нь доголдсонтой холбоотойгоор хойшилж магадгүй болоод байна. Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагын мэдээлж байгаагаар “Хяналтын эхний шатны шалгалтаар пуужингийн хяналтын системт доголдол гарсан бөгөөд удирдлагаа алдаж байсан” гэжээ. Гэхдээ ямар ч байсан он гарахаас өмнө харвалтаа хийх бөгөөд энэ ажлыг бүтэлтэй болгохын тулд эрдэмтдийн багийн бүрэлдэхүүнийг нэмсэн гэж мэдээлж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар ирэх 29-нд пуужинг харваж магадгүй гэнэ. Хойд Солонгос улс өмнө нь 2006 болон 2009 онд пуужин харвах оролдлого хийж байсан ч амжилтгүй болсон юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж