Бизнес эрхлэгчдэд тусална

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдэд тусална

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх,  бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй төрөл бүрийн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр, лизингээр өгөх тухай хамтын ажиллагааны санамж бичигт МҮХАҮТанхим ХААН банк, Хас банкны удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурлаа. Бизнес эрхлэгчид, тэр дундаа бизнесээ эхлэж буй хүмүүст техник тоног төхөөрөмж асар ихээр дутагдаж байдаг. Тэр бүгдийг худалдан авах хөрөнгө мөнгө хүрэлцээгүйн улмаас бизнес эрхлэх замын дундаас буцсан хүн цөөнгүй. Иймд энэхүү бэрхшээлийг даван туулахад нь өнөөдрийн санамж бичиг туслах юм байна.Түүнчлэн тоног төхөөрөмж гэхээр манайхан урд хөршөөс оруулж ирэх нь элбэг. Бусад улс орноос их хэмжээний хөрөнгө зарж авчрах нь бий. Гэтэл дотооддоо ойр зуурын тоног төхөөрөмж хийж эхэлснийг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр танилцуулсан юм. Малчид асар их хүч хөдөлмөр зарж хониныхоо ноосыг авдаг ч ноосны үнэ жилээс жилд унасаар байгаа. Иймд авсан ноосоо өөрсдөө боловсруулах бага оврын тоног төхөөрөмжийг “Мон-Эс” ХХК бүтээжээ. Хонины ноосыг хог хольцоос нь салгахаас эхлээд сэмлэх, нягтруулан агшаах, дагтаршуулах, эсгий боловсруулах бүхий л шатны тоног төхөөрөмжийг санаачлаад байгаагаа танилцуулав.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж