
АНУ-ын Холбооны мэдээлэл, технологийн холбооноос мэдэгдсэнээр энэхүү үйлчилгээг АНУ-ын яаралтай тусламжийн ихэнхи дугааруудад хэрэглэж болох ч зарим нэг хүндрэл тулгарах гэнэ. Жишээ нь: Энэ үйлчилгээний сүлжээ нь АНУ-ын хүн амын 90 хувийг л хамрах боломжтойн дээр гадны эх үүсвэрээс буюу “SMS roaming” үйлчилгээг ашиглах боломжгүй юм байна. Юутай ч яаралтай тусламжийн 911 дугаарт тусламжийн мессеж ямар нэгэн шалтгаанаар хүлээн аваагүй нөхцөлд залгаж дуудлага өгөх боломж хэвээр байх аж. Энэхүү үйлчилгээг ирэх жилээс туршилтын байдлаар хэрэглэж эхлэх гэнэ.
Б.АНХТУЯА