Мадонна залуу амрагтайгаа Рио хотоор зугаалав

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Мадонна залуу амрагтайгаа Рио хотоор зугаалав

Дуучин Мадонна өнгөрсөн бямба гаригийн орой  залуу амраг Брахим Зайбаттай Рио хотоор зугаалжээ. Өдгөө 54 насны босгыг алхаад байгаа Мадонна  Өмнөд Африкт хийсэн аялан тоглолтынхоо дараа ийнхүү Бразилд ирсэн аж. Дэлхийн олон улсад өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй Мадонна Рио хотоор Нью-Йоркийн нэгэн шөнийн клубын DJ найз залуугийн хамт зугаалахдаа олны нүдэнд төдийлөн харагдахыг хүсээгүй бололтой, нүүрээ алчуураар халхалж нуугдсан ч папараццичдын дуранд ийнхүү өртжээ.

Энэ оны Мадоннагийн аялан тоглолт өнгөрсөн тавдугаар сарын 25-нд эхэлсэн бол үүнээс өмнө тэрээр хамгийн сүүлд  2008-2009 дэлхийгээр аялан тоглолтоо хийж байжээ. Тэрээр сүүлийн 20 жил тоглоогүй  Өмнөд Африк, Австрали хотуудад тоглолтоо хийснээрээ энэ жилийн тоглолт нь онцлог болж байгаа бөгөөд тоглолт Израйлиас эхэлсэн юм.


Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж