
Худалдан авагч маргааш нь “Монфреш” компанийн холбогдох албаны хүмүүстэй утсаар холбогдон гомдлоо мэдүүлэхэд “Бид алдаа гарган эсэхийг эргэн шалгаад хариу хэлье” хэмээн таг болжээ. Өчигдөр худалдан авагч “Номин” хайпермаркетаас дахин лавлахад “Монфреш” компанийнхан гашилсан сүүгээ буцааж аваагүй одоог хүртэл тус дэлгүүрийн агуулахад байгаа гэж дэлгүүрийнхэн ярьж байжээ. Тиймээс“Монфреш” компанийн сүүний үйлдвэр дээр очиход амралтын өдөр таарсан учир технологичийх нь утасны дугаарыг аван эргэж холбогдохоор тохиролцсон. Тухайн үед компанийн ажилтан хөдөө ажлаар явж байсан тухайгаа тайлбарлан маргааш буюу өнөөдөр өглөө эцсийн байдлаар хариу хэлж, гомдлыг нь барагдуулна гэсэн аж. Гэвч өнөөдөр өглөө гашилсан сүүг худалдан авсан хэрэглэгчийн дүү тус компанийн байранд очиж холбогдох хүмүүстэй уулзах гэтэл утсаар холбогдож байсан залуу “Та нар халуун газар сүү задалж тавиад гашилгачихаад хэл ам хийлээ” хэмээн элдэв үгээр доромжилсон гэнэ.