
гацуур-2013” сүлд модны наадам энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо болох
ажээ. “Улаанбаатар” ресторанд болох тус цэнгүүний үеэр өнгөрч буй онд
ажил үйлс, амжилт бүтээлээр шалгарсан шилдгүүдийг есөн номинациар
шалгаруулдаг уламжлалтай юм байна. Тэдгээрийн нэг болох “Увс нутгийн
бахархал” номинацид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, өнөө жилийн
наадмын түрүү бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Лондонгийн олимпийн
наадмаас жүдо бөхийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин
С.Ням-очир нар өрсөлдөж буй гэнэ.
Т.МАША