![](https://news.mn/wp-content/archive1/blog/photo/2012/12/7204d5f49b749cb6/974012093a36e2bdbig.jpg)
Эхнэр, хүүхдээ алдсан энэ эр төр засгаас ганц л зүйл гуйж байна. Энэ бол мөнгө, төгрөг, тушаал, шийдвэр, тэтгэвэр тэтгэмж биш. Зүгээр л хэдхэн метр дүүжин гүүр барьж өгөхийг хүсч байна. “Гүүр барихгүй бол нутгийн иргэд гол гарахдаа саад бэрхшээлтэй тулгарсаар л байх болно. Хэдэн хүн над шиг зовлон амсахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Дүүжин гүүр барьчихвал энэ мэтчилэн зовлонд ахиж тохиолдохгүй. Ядаж л санаа амар амьдарна” гэж тэрээр яриагаа үргэлжлүүлэв.
Өвөл болохоор нутгийн иргэдэд тулгардаг хамгийн том асуудал бол гол гаталж, төв бараадан хоол хүнсээ цуглуулах явдал. Мөстөж амжаагүй голоор гарах гэдэг амаргүй. Уг нь тойруу ч гэсэн зам байдаг ч тэр нь ирж, очихын бараг 160 гаруй км. Нутгийн иргэд бүгдээрээ тойрч явах чадалгүй. Тиймээс гүүр барьчихвал олон хүн талархана гэдэг нь үнэн байж таарна.