Томуугийн вакцинд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцинд хамруулжээ

Эрүүл
мэндийн сайдын  2012 оны 326 тоот тушаалаар улс орон даяар бүх хүмүүст
хийхээр зарласан томуугийн вакцинд нийт хүн амын 70 гаруй хувь
хамрагджээ. Үүнээс аймгуудад 8340 хүнд вакцин хийхээс 6000 гаруй нь
хамрагдсан байна. Харин нийслэл хотын есөн дүүрэгт 3436 хүнд вакцин
хийжээ. Мөн Улаанбаатар хотын 59 байгууллагын 11618 хүнд вакцин хийхээс
5000 гаруй хүнд вакцин хийсэн байна. Вакцины хамралтын хувь Баян-Өлгий,
Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Сүхбаатар, Орхон, Төв,
Увс, Хэнтий аймгуудад  100 хувь, Дорнод, Ховд аймгуудад 80-95 хувь, 
Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад 70-75 хувь, Дархан-Уул аймаг 54 хувь, 
Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад 16-35-ийн явцтай байна. Энэ
удаа Архангай, Өмнөговь аймгийнхан эрүүл мэндийн газраас нь хүсэлт
гарган вакцин хийлгэхээс татгалзжээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж