NPD судалгааны байгууллагаас сүүлийн үед дэлхийн зах зээлд хамгийн их эрэлттэй буюу худалдан авалт сайтай байгаа видео тоглоомуудыг зарласан байна. Гэсэн хэдий ч видео тоглоом сонирхогчдын хамгийн дуртай “Call of Dutу”, “Halo” видео тоглоомуудын худалдан авалт энэ оны эхний үеийнхээс буурсан бөгөөд NPD-аас мэдээлснээр эдгээр видео тоглоомуудын худалдан авалт өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 11 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан аж. Худалдан авалт сайтай байгаа “Call of Dutу” 773 евро буюу нэг тэрбум ам.доллараар хамгийн борлуулалт сайтай видео тоглоомоор шалгарсан байна. Худалдан авалт сайтай бусад видео тоглоомуудыг танилцуулъя.
- Call of Duty: Black Ops 2
- Halo 4
- Assassin"s Creed 3
- Just Dance 4
- Madden NFL 13
- Skylander Giants
- Need for Speed: Most Wanted
- NBA 2K13
- WWE 13
- Fifa Soccer 13 тус тус шалгарчээ.
Э.АНХТУЯА